ЭРДМИЙН БАГА ЧУУЛГАН-2017

            АШУҮИС-ийн харьяа Дорноговь аймаг дахь салбар АУС-ийн багш нарын “Эрдмийн бага чуулган 2017” 3-р сарын 24-ний өдөр амжилттай зохион байгуулагдлаа. Энэ удаагийн хуралдаан Сургалт, Эрдэм шинжилгээний хурал гэсэн үндсэн 2 хэсгээр явагдсанаараа онцлог юм. АШУҮИС-ийн НЭМС-ийн багш АУ-ны доктор Д.Гантуяа “Судалгааны арга зүй” , “Эрдэм шинжилгээний өгүүллийг хэрхэн сэтгүүлд нийтлүүлэх вэ?” сэдэвт сургалтуудыг явууллаа. Эдгээр сургалт нь бидний тулгамдаад байгаа асуудалд хариулт болсон хэрэгцээт сургалт боллоо. Эрдэм шинжилгээний хуралд 1-р шатнаас шалгарсан 16 илтгэл хэлцэгдсэнээс Ю.Байгалмаа нарын “Пиелонефриттэй эмэгтэйчүүдийн жирэмсний явц, төрлөгийн онцлогийг судлах асуудалд” , А.Дагвасүрэн нарын “Эмнэлгийн ажилчдын гар утасны гадаргууд байрлах нянгийн бохирдлыг судалсан дүн, С.Алтанчимэг нарын “Үтрээний үрвсэлт өвчин үүсгэгчийг судалсан дүн “ илтгэлүүд тус тус шалгарлаа. Энэхүү хурлын үйл ажиллагааг маань дэмжин хамтран ажилласан АШУҮИС-ийн НЭМС-ийн захирал О. Чимэдсүрэн болон сургалт явуулахын зэрэгцээ эрдмийн хуралд маань шүүгчээр ажиллаж үнэтэй зөвлөгөө өгсөн Д.Гантуяа багшдаа...

Дэлгэрэнгүй

БСШУСЯ-ны сайдын айлчлал

2016.10.08-нд БСШУСЯ-ны сайд Ж.Батсуурь АШУҮИС-ийн Дорноговь аймаг дахь салбар Анагаах Ухааны сургуульд айлчилж, оюутны дотуур байр,сургуулийн сургалтын орчин болон Мандах наран эмнэлэгт байрлах “Оюутан” түшиц эмнэлэгтэй...

Дэлгэрэнгүй

Орон нутгийн их, дээд сургуулийн төлөөлөгчид Дорноговь аймагт чууллаа

“Дээд боловсролын шинэчлэлд- Орон нутгийн дээд боловсролын сургалтын байгууллагуудын оролцоо” сэдэвт сургалт, эрдэм шинжилгээний ээлжит V хурлыг 5 сарын 26-28-ны өдрүүдэд АШУҮИС-ийн Дорноговь аймаг дахь салбар Анагаах Ухааны сургууль амжилттай зохион байгууллаа. БСШУЯ, Азийн хөгжлийн банк, “Дээд боловсролын шинэчлэл” төсөл болон АШУҮИС-ийн санхүүжилтээр зохион байгуулагдаж буй тус хуралдаанд Улаанбаатар хотоос Магадлан Итгэмжлэлийн Үндэсний Зөвлөл, Их дээд сургуулиудийн консерциум болон Орхон, Дархан-Уул, Архангай, Говь-Алтай, Ховд, Дорнод, Баян-Өлгий, Завхан, Дорноговь зэрэг аймгийн 12 сургуулийн 200 орчим төлөөлөгч уригдаж оролцлоо. Эхний өдөр БСШУЯ, ДБШТ болон ДБШОУҮ-ний зөвлөх үйлчилгээний багаас “Их сургуулийн засаглал” , “Санхүүгийн удирдлага”, “Сургалтын агуулга, технологийн шинэчлэл” гэсэн гурван хэсгээс бүрдсэн сургалтыг удирдаж явууллаа. Харин дараагийн өдөр буюу 27-нд орон нутгийн их дээд сургуулиудын судлаач багш нар “Сургалтын үйл ажиллагаа – оролт”, “Сургалтын үйл ажиллагаа – чанарын хувиргалт”, “Сургалтын үйл ажиллагаа – гаралт” гэсэн салбар хуралдаанаар 60 гаруй илтгэлийг хэлэлцүүлэв. 28-нд Догшин хутагтын өлгий Дорноговь аймгийн Энергийн төвд хурлын үйл ажиллагаа үргэлжилж хуралд оролцогсод, орон нутаг дахь дээд боловсролын байгууллагууд өөрсдийн сургуулийн хөгжлийн чиг бодлогоо харилцан ярилцаж туршлага солилцон, орон нутгийн дээд боловсролын байгууллагууд төрөөс хэрхэн дэмжлэг авч ажиллах талаар дуу хоолойгоо нэгтгэж чууллаа. Мөн зохион байгуулагч сургуулийн зүгээс ирсэн зочид төлөөлөгчдөдөө хуралдаанаас гаргасан зөвлөмжийг танилцуулсан байна. Өмнөх жилүүдэд тус хурал нь зөвхөн эрдэм шинжилгээ, судалгааны ажлаар хязгаарлагдаж байсан бол энэ удаа “Дээд боловсролын шинэчлэл” төслийн сургалттай хамтатган зохион байгуулж буйгаараа онцлогтой аж. Тус хурлын хүндэт зочдоор АШУҮИС-ийн захирал Г.Батбаатар,...

Дэлгэрэнгүй

Удирдлагын баримт цахим хэлбэрт шилжсэн.

АШУҮИС-ийн Дорноговь аймаг дахь салбар сургуулийн архив нь “Архив, албан хэрэг хөтлөлтийн АRMS програм” ашиглаж байна. Архивын програм-д байнга хадгалах № 4, 70 жил хадгалах , Түр хадгалах хадгаламжийн нэгжийн бүртгэлүүдийг шивж оруулсан. Мөн 2010-2014 оны сургуулийн захирлын тушаалыг цахим холболт хийсэн. Нийт: 681 Хадгаламжийн нэгжийг бүртгэж, 558 хуудас баримтыг цахимд холбосон.Цахим холболт хийснээр мэдээллийг түргэн шуурхай хайх, эх баримтыг ашиглалтаас чөлөөлсөн....

Дэлгэрэнгүй

“Гэгээн нас” яруу найргийн наадам

Анагаах ухааны сургуулийн номын сангаас зохион явуулсан “Гэгээн нас” яруу найргийн наадам 2015 оны 03 дугаар сарын 07 –нд хурлын танхимд болж өнгөрлөө. Энэхүү үйл ажиллагааг бид яруу найраг сонирхдог оюутан залуусынхаа авъяасыг хөгжүүлэх, нэмэгдүүлэх зорилгоор цаашид жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар төлөвлөж байна. энэ удаагийн наадамд нийт 8 оюутан залуус оролцож, авъяас чадвараа сорьсон. 1 болон 2 дугаар шатанд өөрсдийн зохиосон шүлгээр шалгарсан бөгөөд 3-р шатанд шүүгчдийн бэлтгэсэн “Миний ээж хөөрхөн” сэдвийн дагуу 5 минутанд багтаан шүлэг тэрлэлээ. 1-р байранд Анагаахын 3-р дамжааны оюутан Ч.Хулан, 2-р байранд Уламжлалт бага эмчийн 3-р дамжааны оюутан Д.Даваацэрэн, 3-р байранд Анагаахын 5-р дамжааны оюутан Б.Оюун-Эрдэнэ нар...

Дэлгэрэнгүй

Эрдмийн бага чуулган-2016 хуралдаан

Дорноговь аймаг дахь салбар Анагаах Ухааны Сургуулийн багш нарын  “Эрдмийн бага чуулган-2016” хуралдаан болж өнгөрлөө. Хуралдаан нь  анагаах ухааны болон боловсрол судлалын гэсэн 2 салбарт хуваагдан нийт 40 гаруй илтгэл хэлэлцэгдлээ.  Салбар тус бүрт  хэлэлцэгдсэн илтгэлүүдээс шилдэг болон онцлох илтгэлүүдийг хуралдаанд оролцсон нийт багш нарын саналын үндсэн дээр...

Дэлгэрэнгүй

Сургалт зохион байгууллаа.

АШУҮИС-н Мэдээлэл технологийн алба, анагаах ухааны төв номын сан, Дорноговь аймаг дахь салбар Анагаах Ухааны Сургуультай хамтран “Анагаах Ухааны цахим мэдээллийн сангаас шинжлэх ухааны өгүүлэл хайх аргачлал”, “Шинжлэх ухааны бүтээл бичих хялбаршуулсан програм хангамж, технологийг эзэмших нь “ сэдэвт сургалтыг сургуулийн багш нартаа зохион байгууллаа. Сургалтанд тус сургуулийн багш нарын 84% нь хамрагдаж, судалгаа шинжилгээний ажил хийхэд шаардлагатай эх сурвалжаа богино хугацаанд хялбар, үр дүнтэй байдлаар татан авах чадвартай болж, шинжлэх ухааны бүтээл бичих хялбаршуулсан програмуудыг эзэмшлээ. Энэхүү сургалтыг зохион байгуулсан АШУҮИС-н Мэдээлэл технологийн албаны дарга Б.Баянмөнх, Анагаах Ухааны төв номын сангийн програмист З.Баярцэнгэл, мэдээлэл технологийн инженер Б.Ууганзаяа нартаа сургуулийн захиргаа болон нийт багш нарын нэрийн өмнөөс дахин талархал илэрхийлж, ажлын амжилт...

Дэлгэрэнгүй

10 сард явагдсан “Нээлттэй хичээл”

2015-2016 оны хичээлийн жилийн 10-р сарын нээлттэй хичээлүүд батлагдсан хуваарын дагуу амжилттай...

Дэлгэрэнгүй
Download mp3